Сумьяа: Булчин суларч эхлэхээс өмнө амжиж булчингаа сайн хөгжүүлэх хэрэгтэй.

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Онцлох гишүүн       5077       2016.11.26
cover

Намайг Сумъяа гэдэг, хүрээлэн буй орчин- нийгмийн зангилааг судалдаг нэгэн билээ. Сэтгэл зүйн болон биеийн эрүүл амьдралын хэв маягийг өөрийн өдөр тутмын хэвшил болгохоор зорьж, сүүлийн 2 гаруй жил төрөл төрлийн зүйл судлан, туршиж үзэж, өөрийн “тухт бөмбөлөгөөс” бага багаар гарахыг оролдож байгаа юм.

Би яагаад ONEFIT-д дуртай вэ гэвэл: Улаанбаатар хотын олонх дасгал/ангиудыг багтаасан мэдээллийн сан + олон төрлийн ангиудыг туршиж үзэх боломж.

Миний хамгийн дуртай ONEFIT-ийн дасгал, хичээл бол: Одоогоор хамгийн таалагддаг анги бол BeOneCycling спиннинг, харин ирэх долоо хоногоос Кроссфитээр хичээллэж үзэх юм.

Миний өдөр тутмын хэвшил бол: Сайн нойр + уураг ихтэй өглөөний хоол 

Надад хамгийн их урам зориг өгдөг зүйл бол: Хөдөлгөөн, тэнцвэртэй хоолны эерэг нөлөөллийн талаарх пост, судалгаа унших. YouTube дээрх Lifestyle, “personal fitness story” мэтийн бичлэгүүд үзэх.

Тогтмол дасгал хийж, байнга урагшаа тэмүүлж байхын тулд би: “80-20” зарчмыг ашиглахыг хичээдэг - долоо хоногийн 5 хоногт нь идэж, ууж байгаа зүйлсийнхаа орцонд анхаарал хандуулж, хөдөлгөөнтэй байж харин үлдсэн хоногуудад нь “амрах” зарчим юм.   

Надад маш их тусалсан зөвлөгөө бол: 35-40 наснаас эхлэн биеийн булчин суларч эхэлдэг тул 20-оод болон 30-аад насандаа эрүүл зуршлууд өөртөө бий болгох нь их чухал болохыг уншиж байсан юм.

Тогтмол дасгал хийдэг хэвшилтэй болохын тулд би: Долоо хоногоо төлөвлөж, S Health апп дээрээ лог хийн, утасны календар дээрээ (олон олон) сануулгууд тавидаг. 

ONEFIT-д нэгдэж, бидний нэг болоосой гэж миний хамгийн их хүсч байгаа хүн бол: Найз Мөнх-Одоо ашиглаад үзээсэй гэж хүсч байна.



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Анударь

Дасгал хийсний дараа бүх юм сайхан болдог гэдгийг өөртөө сануулдаг.

Монгол Дархлаа

Эрүүл нийгмийг бүтээж, ирээдүй өөд тэмүүлэх олон залуусыг ONEFIT-д нэгдэхийг уриалж байна.

Т. Булган

Тогтмол дасгал хийж хүүхдүүддээ үлгэр дууриал болдог